Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1020
Сайхан сумын ЗДТГ-ын 01-р сарын
ажлын тайлан
 
Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:
 
Монгол Улсын “Үндсэн Хууль”-ийн 25 жилийн ойг угтан сумын Засаг даргын Тамгын газраас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Үүнд:  
Нэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Номгон САА-аас 299 дүгээр тойрогт сонгогдож, “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлалцсан АИХ-ын депутат Гүржавын СҮРЭНЖАРГАЛ гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, орон нутгийн телевизтэй хамтран уулзалт-нэвтрүүлэг бэлтгэн, сум орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэж, таниулж ажиллав.
Г.Сүрэнжаргал гуай “Газар нутгийг өмчлөх, эзэмших асуудал дээр байр сууриа илэрхийлж, Бэлчээр нийтийн эдэлбэр газар, Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.” гэсэн томьёоллыг оруулж, санал хураалгаж байснаа өгүүлж байлаа.
   
Г.Сүрэнжаргал гуайн гэрт зочилж, хүндэтгэл үзүүлж буй нь
Орон нутгийн телевизээр иргэд, олон нийтэд уулзалт-нэвтрүүлгийг хүргэлээ.
Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг 3 үе шаттайгаар төлөвлөгөө гарган, зохион байгуулж ажиллав.
 
2.1 Сумын хэмжээнд 14 төр, төсвийн байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид Үндсэн хуулийн таниулах сургалтыг зохион байгуулав.
 Хөтөл хотын 11, Хөтөл хотын 20, Номгон тосгоны 28, Хөтөл хотын 24 дүгээр,цэцэрлэг, 
Хөтөл Соёлын ордны  багш, ажилчдад, Номгон Соёлын төвийн багш, ажилчдад, Хөтөл ЕББДСургуулийн багш, ажилчид, Номгон ЕББДСургуулийн багш, ажилчдад  сургалт явуусан
ЗДТГ-ын албан хаагчдад сургалт явуулсан:
 
2.2 Сумын Ерөнхий боловсролын 2 сургуулийн 715 суралцагчдад Үндсэн хуулийг таниулах, үнэ  цэнийг  танин  мэдүүлэх,  хүний  эрхийн  боловсрол  олгох зорилгоор  дараах  ажлуудыг  зохион  байгууллаа. Суралцагчдад сургалт явуулж буй зургаас:
 
12-р ангийн  суралцагчдын  дунд “ДЭВЖЭЭ” тэмцээнийг   зохион  байгуулсан бөгөөд тэмцээнд  Д.Цэвээнсүрэн  багштай 12а ангийн  суралцагчид  тэргүүллээ. 
 
Мөн Номгон тосгон, Хөтөл хотын ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн  суралцагчдын  дунд сургууль тус бүр дээр нь “Алтан хонх”  уралдаант  тэмцээнийг  нийт 236 суралцагчийг хамруулан зохион байгуулав. 
 
Ахлах  ангийн  суралцагчдын  дунд  “ЭССЕ”  бичлэгийн  уралдааныг зохион  байгуулж, тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, шагнаж урамшуулав.
 
Дунд  ангийн  суралцагчдын  дунд  “ЗОХИОН БИЧЛЭГ”-ийн  уралдааныг  зохион байгуулж, тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, шагнаж урамшуулав.
 
Ахлах,  дунд  ангийн  суралцагчдын  дунд “ГАР ЗУРАГ”-ын уралдааныг  зохион байгуулсан бөгөөд насны ангиллаар шалгаруулж, шагнаж урамшуулав.                                                    
                                                                                      11г ангийн  сурагч  Э.Аюурзана,  8г ангийн  сурагч  Б.Оюунтуяа  нар 1-р байр,  7в ангийн  сурагч  н.Ганбаяр,  8б ангийн  сурагч  М.Эрхэмбадар  нар 2-р байр,   6б ангийн  сурагч  н.Мөнхчимэг,  н.Цэлмүүн  нар  3-р байрыг  тус тус  эзэлсэн  байна.  
 
Номгон Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд “ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЛЬЕ” хэлэлцүүлэг зохион явуулав.
 
6 – 12 дугаар ангийн  суралцагчдын  дунд “ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН” зохион  байгуулж, шагнаж урамшуулав.
 
2.3 Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд:
 
Орон нутгийн мэдээллийн сайтуудад байршуулж, мэдээллийг олон нийтэд хүргэж, сурталчилж ажиллав. 
 
Сургууль, цэцэрлэгийн мэдээллийн самбараар дамжуулан 385 орчим эцэг эх, асран хамгаалагч нарт Үндсэн хуулийг сурталчилж, мэдээлэл хүргэж ажиллав.
 
 Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар гарын авлага, материал бэлтгэн, с ургууль цэцэрлэгийн  эцэг эх, асран хамгаалагч, суралцагч нарт мэдээлэл хүргэв.
                                                                      
Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг Хөтөл хот, Номгон тосгоны суралцагчдад дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, хүүхэд багачуудад Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, орон нутгийн телевизээр иргэд, олон нийтэд хүргэв. 
Монгол Улсын төрт ёс, Үндсэн хуулийн түүхэн замнал, онцлог, ач холбогдол, өөрчлөлт шинэчлэлийг харуулсан цахим сургалтыг  Хөтөл Соёлын ордонд иргэд, олон нийтэд зохион байгуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, нийт иргэд, олон нийтэд Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хаалтын тоглолтыг зохион байгуулав. 
   
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд сумын Зсаг даргын Тамгын газрын Иргэний танхимд Үндсэн хуулийн түүхэн замнал, онцлог ач холбогдол, Шинэ Үндсэн хуулийн тунхаг, танилцуулга мэдээлэл бүхий “Үндсэн хуулийн булан” байгуулахаар эх бэлтгэлд хийлгээд байна.
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Номгон тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран ажиллаж иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 
 
Номгон тосгоны Багийн нийтийн хурлыг  2017 оны 01-р сарын 20-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар Номгон тосгоны захирагчийн 2012-2016 онд хийсэн ажлын  тайланг сонслоо. 
 
Хөтөл нарс ,Дүрс нарсны чиглэлд хөдөөгийн малчидын өвөлжилтийн байдал тэдгээрийн бэлтгэсэн түлээ мод , хууль бус ан агнах анчидыг илрүүлэх зорилгоор 2017 оны 01-рсарын 10-нд хяналт шалгалт явуулж ажиллахад зөрчилгүй байлаа.
  
Мөн Орхон голын ай сав дагуу хулгайн загасчдын цооноглож болзошгүй газруудад хяналт тавьж, ойр орчимд өвөлжиж байгаа малчин иргэдтэй хамтран ажиллаж байна.
 
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
 
Сургалтын чиглэлээр: 
2016-2017 оны  хичээлийн  жилээс  ахлах  ангийн  сургалтын   цөм  хөтөлбөрийн хэрэгжүүлж,  БСШУЯ-ны  сайдын  А/275 дугаар  тушаалын  дагуу 52 сонгон  хичээллэж  байна. 2-р улирлаас  эхлэн  БСШУСЯ-ны  сайдын  11-р сарын 02 ны  өдрийн  А/103 тоот  тушаалаар  батлагдсан  сургалтын  төлөвлөгөөгөөр   10-р ангийн сургалтын  үйл  ажиллагааг явуулж  байна.  
Сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, Хүүхэд бүрийн хөгжлийг хангах үүднээс зохион байгууллагддаг “Сайн хичээл үйл ажиллагаа”-ны тайланг секц бүр 2017 оны 01-р сарын 07-нд нийт багш нарын дунд хэлэлцүүлж, багш  нарын  үнэлгээгээр  1-р байранд  хими биологийн секц, 2-р байранд  5-р ангийн секц, 3-р байранд  математик  мэдээлэл  зүйн  секц тус тус шалгарсан байна.
 
Багшийн  хөгжил: 
2016 оны  “МОНЦАМЭ” агентлагаас  зохион  байгуулсан  “Монголын  сайхан  бичигтэн – 2016”улсын  уралдаанд  Хөтөл ЕББДС-ийн монгол  хэл,  уран зохиолын  багш  А.Баянжаргал  мэргэжлийн  багш  нарын ангилалд  1-р байр,  монгол  хэл  уран  зохиолын  багш  Ж.Гэрэлмаа  бүтээлийн  төрөлд  тусгай  байр,  технологийн  багш  Э.Буяндэлгэр  ивээн  тэтгэгчийн  шагнал  тус тус хүртсэн байна. 
   ЕББДС-д хэрэгжүүлж буй цөм хөтөлбөрийг судлах мөн чанарыг нь танин мэдэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой “Шилдэг сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн” шалгаруулах уралдаанд нийт 46 багш буюу  нийт багш нарын 58 хувь хамрагдлаа. 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд 2017.01.18-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сургалтын үйл ажиллагааг томуу, томуу төст өвчний тархалт, өвөлжилт хүндэрсэн зэргээс шалтгаалан зогсоосон тул байгууллага бүр багш, ажилтныг хөгжүүлэх чиглэлээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал: 20-р цэцэрлэгийн эрхлэгч Ц. Бямбадорж нь “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин, ерөнхий шаардлага” сэдвээр, багш Г. Сарантуяа “Боловсролын тухай багц хуулиууд, СӨБ-ийн хууль” сэдвээр, багш Д. Эрдэнэцэцэг нь “Сургуулийн өмнөх боловсролын ЦӨМ хөтөлбөр” сэдвээр цэцэрлэгийн нийт багш, ажилтануудад сургалт зохион байгууллаа. 
 
Олон нийтийн ажил: 
Хөтөлийн ЕББДС-ийн 6 анги “Улаан загалмайд”элсэн тангараг өргөж, бүчээ хүлээн авлаа. 2016-2017 оны хичээлийн жилийн урлагийн наадмаас шалгарсан шилдэг сурагчдын тоглолтоор “Багшаа надад авьяас бий” гала тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тоглолтонд нийт 27 номерын 250 гаруй сурагч оролцсон байна.
“Гамшгийн үеийн бэлэн байдал” сургалтыг Аврах, гал унтраах 61-р ангийн салаан захирагч н.Цогтсайхантай хамтран зохион байгуулж, нийт багш, ажилчдыг хамрууллаа. Сургалтын үеэр газар хөдөлсөн үед хэрхэн ажиллах вэ, гал түймэр гарсан үед өөрийгөө болон бусдыгаа хэрхэн хамгаалах вэ гэсэн зөвлөмжүүдийг хүргэж ажиллав. 
 
Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Уран жиргээ 2017”, сурагчдын шүлэг зохиох, бичих чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Дунгийн эгшиг 2017” тэмцээнийг 2 үе шаттайгаар 4 насны ангилалд тус тус амжилттай зохион байгууллаа. 
 
Соёл урлаг, спортын чиглэлээр: 
Соёлын ордоны зүгээс зохион байгуулсан үйл ажиллагаа-4, Хамтын үйл ажиллагаа-5, улсын уралдаан наадам-1, гаднаас ирсэн тоглолт-1, хурал-1, Соёл Спортын ордоноос зохион байгуулсан спортын арга хэмжээ -1 нийт 13 үйл ажиллагаа тайлант хугацаанд зохион байгуулагдав.
Оюутан залуучуудын өвлийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сайхан сумын хэмжээнд Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуллаа. Нийт 25 баг тамирчин орж өрсөлдлөө. 
Үүнд
 
2017 оны 01-р сарын 21-ний өдөр эрүүл агаарт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сайхан сумын албан газар, аж ахуйн нэгж  байгууллагуудын дунд нийтийн биеийн тамир спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 12 байгууллагын 300 гаруй албан хаагч амжилттай оролцлоо. Уг өдөрлөгт уулын оргил булаацалдах, дардас шидэлт, хөгжилтэй буухиа, “Шилдэг отог” шалгаруулах гэсэн 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан. 
  
Эрүүл мэндийн чиглэлээр: 
           Сувилахуйн чанар сайжруулах аян зарласантай холбогдуулан Монголын сувилагчдын нийгэмлэгээс 3 мэргэжилтнийг урин авчирч, өөрийн эмнэлгийн болон тойргийн сумдын эрүүл мэндийн төвүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд нийт 56 мэргэжилтнийг хамруулсан “Сувилгааны түүх хөтлөлтийг зөв бичих”, “Сувилгааны мөн чанар” сэдэвт 3 багц цагийн  сургалтыг зохион байгууллаа.
   
01-р сард дээд шатлалд болон өөр эмнэлэгт 21 хүн илгээж, эмнэлэг хяналтын комиссын хурлаар 166 хүнийг оруулснаас  ХЧА сунгалт-152 хүн, байнгын асаргааны сунгалт-5 хүн, акт сунгалт 4 хүн, ХЧА тогтоохоор 2 хүн, байнгын асаргаа тогтоох-1 хүн  зэргийг шийдвэрлэж, ХЧА сунгалтын аймгийн эмнэлэг хяналтын комисс хуралдан, Орхон бүсийн сумдын ХЧАлдалттай иргэдийн сунгалтын асуудлыг шийдвэрлэлээ. 
Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт:

Д/д

Үзүүлэлт

0-р сар

1

Нийтүзлэг

1100

Үүнээс

Урьдчилан сэргийлэх үзлэг

425

Өвчний учир амбулаторид үзүүлсэн

454

Идэвхтэй хяналт

152

 

Гэрийн үзлэг

69

 

Их эмчийн үзлэг

936

 

Бага эмчийн үзлэг

          164

2

Халдвартбусөвчлөл

256

3

Түргэн тусламжийн дуудлага

156

Үүнээс алсын дуудлага

75

4

Эмнэлэгт хэвтсэн

74

5

Эмчлэгдэж гарсан

69

6

Ор хоног

410

7

Дундаж ор хоног

5.5

8

Орны фонд ашиглалт

9

9

Орныэргэлт

2

10

Эмнэлэгт хийсэн хагалгаа

2

11

Нийт төрсөн эх

10

үүнээс

Амьдтөрсөн

10

Амьгүйтөрсөн

0

12

Бүгднасбаралт

2

Үүнээс

Эмнэлэгийннасбаралт

0

Үүнээсхоногболоогүй

0

Гэрийннасбаралт

2

0-1 насныхүүхдийнэндэгдэл

0

1-5 насныхүүхдийнэндэгдэл

0

Эхийнэндэгдэл

0

13

Бүгдхалдвартөвчин

0

үүнээс

Сүрьеэ

0

Гепатит

0

БЗДХ

0

14

Шинээржирэмснийхяналтандорсонэх

7

Нийтхяналтнаасэхний 3 сартайорсонэх

6

15

Лабораторийншинжилгээбүгд

534

үүнээс

Цусны ерөнхий шинжилгээ

142

Шээснийерөнхийшинжилгээ

167

Цусны бүлэг тодорхойлох

35

Үтрээнийнаац

42

Биохими

40

Цагаан хорхойн шинжилгээ

30

Цэрнийшинжилгээ

5

Серилоги

60

бусад

13

16

Эмийнбусэмчилгээ

106

17

Вакцинжуулалт

97%

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийгмийн халамжийн чиглэлээр:
Нийгмийн чиглэлээр:

Төрөл

Хүний тоо

1

Бүрэн хэлгүй дүлий ХБИ-ний түлшний хөнгөлөлт

1 иргэн

2

Тэжээгчээ алдсаны тэтгэмж

2 иргэн

3

НД-с тэтгэвэр авах эрх үүсээгүй АН тэтгэвэрт

1 иргэн

4

ХБИ иргэний шүдний хөнгөлөлт

1 иргэн

5

Шинээр группд

1 иргэн

6

ХБХүүхдийн сонсголын аппарат хөнгөлөлт

2 иргэн

7

Алдарт эхийн одон шинээр

2 иргэн

8

Алдартэхийн одон шилжин явсан

2 иргэн

9

Алдарт эхийн одон шилжин ирсэн

2 иргэн

10

Ахмад настны шүдний хөнгөлөлт

5 иргэн

11

ХБИ групп сунгалт

1 иргэн

12

Ахмад настны амралт сувилал

4 иргэн

13

Жирэмсэн эхийн тэтгэмжинд шинээр

11 иргэн

14

Байнгын асрагаатай ХБИ шинээр

1 иргэн

15

Байнгын асаргааны сунгалт

6 иргэн

16

Орон гэр нь шатсан өрх

1 иргэн

17

Байнгын асаргаатай ахмад настан шинээр

1 иргэн

18

Бүтэн өнчин хүүхдийн 1 удаагийн тэтгэмж

1 иргэн

19

Хараагүй иргэний холбооны зардал

1 иргэн

 

Нийт

47 иргэн 

Халамжийн алба нь 1-р сарын 5-аас эхлэн  381 алдарт эхийн 1 болон 2-р зэргийн  одонтой эхийн  баяжилтыг хуулийн дагуу бүрдүүлэн авч, программд шивж орууллаа. 
 
Дөрөв: ХАА болон газар зохион байгуулалт,
байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр:
 
МАА-н чиглэлээр:
Сайхан сумаас 2017 оны эхний хагас жилийн арьс ширний урамшуулалд хамрагдах 100 гаруй малчин, мал бүхий иргэдийн 387 ширхэг паданыг  аймгийн ХХААГазрын МАА-н хэлтсийн мэргэжилтэн Х.Цэнгэлсайхан-тай хамтран ARIS программд шивж, шивэх явцад гарсан РД зөрсөн 2, малын А дансны тоо зөрсөн 2, нэр зөрсөн 3, данс болон банкны нэр зөрсөн 1, МАШҮХолбооны төлөөлөгчийн дугаар зөрсөн 1 алдааг тус тус засаж мэргэжилтэн Х.Цэнгэлсайхан-д хүлээлгэн өгсөн. 2015 оны арьс ширний урамшуулалд хамрагдсан иргэдээс 2 иргэний данс, 2 иргэний нэр зөрснийг ХХААЯ-МХСантай холбогдож / 11453233 /, ХХААГазрын мэргэжилтэн Б.Цэнгэлсайхан-д мэдээлснээр иргэдийн данс болон нэр зөрсөн алдааг засаж, дахин ҮХААЯам МХСанлууфайлаар хүргүүлсэн байна. 
2017 оны арьс ширний урамшуулалд хамрагдахын тулд Малчин өрхийн баталгааны тэмдэг авах шаардлагатай байсан Номгон 3-р багийн 4 иргэний материалыг авч, сумын Засаг даргын албан тоотоор ЦЕГ-дэргэдэх Монгол тамга ТӨҮГазарт тамгийг хэвлүүлэн иргэдэд хүргүүллээ.   
2017  онд хувийн хэвшлийн мал эмнэлгүүдийн ажил үйлчилгээ үзүүлэх малчин, мал бүхий иргэдийн хоорондын гэрээ болон малын тоо, шаардагдах эм бэлдмэлийн захиалгын хүсэлтийг сумын Засаг даргаар баталгаажуулан ХХААГазар Мал эмнэлгийн албанд хүргүүлсэн байна. Номгон 3-р багийн 6, Гавшгай 2-р багийн 3 иргэнд нийт 9 ширхэг малчин үнэмлэх энгэрийн тэмдэг захиалж, үнэмлэх тэмдгийг олгосон байна. МУЗГазрын МАА салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 322 дугаар тогтоол ХХААХҮСайдаас батлагдсан Мал өвөлжилт хаваржилт ургац хураалтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар, аймгийн ХХААГазрын даргын 2017.01.08-н өдрийн 012 тоот бичгийн дагуу сумын аюулгүй нөөц бэлтгэсн өвс тэжээлийн зарцуулалтыг үлдэгдэлтэй нь судалгааг гаргаж хүргүүлэв. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүсэн ХОБТөслийн үр өгөөжийн үнэлгээг Мянганы сорилын корпорацийн захиалгаар гүйцэтгэж байгаа тул сумаас 11 бүлгийн 28 өрхийн 14 төрлийн судалгааг гаргаж, МССангийн төслийн мэргэжилтэн Н.Сүхдорж-д гаргаж хүлээлгэн өгсөн. 
 
Газар тариалангийн чиглэлээр: 
ХХААХҮ Сайд, Сангийн сайдын 2010.02.09-ний өдрийн 24/34 дугаартай хамтарсан тушаалын дагуу Улаанбуудай тушаасан урамшууллын материалыг 24 ААНБ, 6 иргэнээс авч, 2017.01.09-10 хооронд аймгийн ХХААГазар хүлээлгэн өгөв. Мөн МУЗГазрын 2010 оны 06-р тогтоолоор батлагдсан Чацаргана хөтөлбөрийн хүрээнд 2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг, төмс хүнсний ногооны үйлдвэрдлэлийн тайлан, усалгаатай тариалан, услалтын системийн ашиглалтын тайлан, хамгаалалтын хөрсний үйлдвэрлэлийн тайлан, ХАА-д ашиглаж байгаа техник, ажиллаж буй инженер, механикжуулагчин судалгааг тус тус гаргаж хүргүүлэв. 
Тав: Дэд бүтэц, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
үйлдвэрлэл, дэд бүтцийн чиглэлээр:
 
       Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
2017 оны 01-р сард ажилгүй 20 иргэн ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байна. Сум хөгжүүлэх сангийн  2016 оны жилийн эцсийн  тайлан мэдээг гаргаж аймагт  Аудитын газарт  шалгуулахаар бэлэн болгосон байна. 
Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлдэгч нарыг зээл төлүүлэх тал дээр анхаарч ажилласнаар СХСанд 30.0 сая төгрөг төвлөрөөд байна.
Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх хугацаа дууссан зээлдэгч нарыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр нэхэмжлэлийг хүргүүлэхээр ажиллаж байна.
Мөн ЕББДСургууль дээр үүссэн Хөдөлмөрийн хамтын маргааныг сумын  Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах орон тооны бус хэсгийн хороог хуралдуулан бүртгэж баталгаажуулан, аймгийн холбогдох газарт хүргүүлж ажилласан болно.
 
1. Төрийн сангийн гүйлгээ:
2016 оны 4-р улирлын санхүүгийн орлого зарлагын статистик мэдээ тайлангийн хугацаа 1-р сард байдаг учир түүвэрлэгдсэн 60 гаруй ААНБ-ын мэдээг авч нэгтгэн, аймгийн Статистикийн хэлтэст хүргүүлсэн байна. Үүнд дараах салбарын мэдээ явсан.
1. Холбооны байгууллагын орлого зарлагын мэдээ-1
2. Зоогийн газрын орлого зарлагын мэдээ – 8
3. Худалдааны орлого зарлагын мэдээ -6
4. Орон сууц нийтийн аж ахуй, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ-1
5. Шинээр ашиглалтанд орсон орон сууцны мэдээ -9
6. Нийгэм, бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ-1
7. Хот, нийтийн аж ахуй үйлчилгээний мэдээ-1
8. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ААНБ-н мэдээ-2
9. Төрийн бус байгууллагын орлого, зарлагын мэдээ-3
10. Мэргэжлийн түр сургалт явуулдаг ААНБ-н мэдээ-2
11. Сүм хийдийн мэдээ-3
12. Мал эмнэлэгийн үйлчилгээ эрхэлэдэг иргэн, ААНБ-н мэдээ-2
13. Шинээр бүртгэгдсэн ААНБ-ын мэдээ, статистик тоо баримт, судалгаа
 
ХҮН АМ:
2016 оны эцэст суурин хүн амын тоо 9312 байна. Хүн амыг нас хүйсийн бүтцээр нь авч үзвэл, нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50,7 эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49,3, 0-16 насны хүүхэд  2866 буюу 26,6%, 17-59 насны хүн 5970 ба 64,1%, 60-аас дээш насны хүмүүс 476 ба 5,1 хувийг эзэлж байна.
 
Тайлант онд манай суманд бусад аймаг хотоос бүгд 190 хүн шилжин ирж, 234 хүн шилжин явсан нь шилжих хөдөлгөөний сөрөг урсгалтай байна. Нийт шилжин ирэгсдийн 81.1 хувь нь Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, Òºâ аймгаас, шилжин явагсдын 88.0 хувь нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагруу шилжсэн байна.
4-р улирлын байдлаар сумын хэмжээгээр нийт 191 эх төрж, 191 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 37 хувиар өссөн байна.
Нас барсан хүний тоо 70 байгаа нь өмнөх онтой харьцуулахад 62 хувиар өссөн байна. 
Энэ оны эцсээр сумын хэмжээгээр хагас өнчин хүүхэд 156, бүтэн өнчин 5, өрх толгойлсон хүүхэдтэй гэр бүлгүй хүн 161 байгаа ба үүнээс 76 нь гурав хүртлэх хүүхэдтэй өрх байна. Сумын хэмжээгээр 211 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд нийт дүнгийн 45,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
1. ХАА-н мэдээ:

Адуу

5458

Үхэр

13013

Хонь

46802

Ямаа

31791

Бүгд

97064

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хэрэглээний үнийн индекс:
2017 оны 1-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,5 пунктээр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 1,2 пунктээр нэмэгдсэн байна. Цаг агаарын нөхцөл байдал, улирлын онцлог, мөн улс орны эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй өсөж буурах хандлага их байлаа. 
 
Нэг. Татварт хамрагдалт:

д/д

Тайлангийн төрөл

Нийт хамрагдах

Татварт хамрагдсан

Татварт хамрагдаагүй

Хувь

1

ААНОАТ

185

8

177

4

2

НӨАТ

34

2

5

6

3

ҮХХАТ

127

2

57

1,6

4

ГАЗАР

98

0

98

0

5

ХАОАТ

129

6

123

4,6

 

НИЙТ

573

18

555

3,1

 
Хоёр.Тайлангийн ирц:

Д.д

Тайлангийн төрөл

Ирүүлбэл зохих

Ирүүлсэн

1

ААНОАТ

185

20

2

Цалин хөлс түүнтэй адилтгах орлого

225

21

3

НӨАТ

34

34

4

ТТАМНААТ

9

0

 

НИЙТ

466

75

 
Гурав. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар;
2017 оны1 сарын байдлаарх орлогын гүйцэтгэл;
*Улсын төсөвт 7014,0 мянган төгрөг 
* Аймгийн төсөвт  10822,7 мянган төгрөг 
* Сумын төсөвт  0  мянган төгрөг 
Нийт 17836 мянган төгрөг төвлөрүүлсэн байна. /Задаргааг хүснэгтээр/ мян.төг
1. Улсын 2016 оны 11 сарын байдлаарх татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл:
*Мян.төг*
 

д/д

Татварын төрөл

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хувь

1

ААНОАТ