Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯР НААДАМ 07-Р САРЫН 15, 16-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 423

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх товыг хэлэлцэн баталлаа.

 

Сэлэнгэ аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож зохион байгуулах хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Үүнд: Зохион байгуулах хорооны дарга аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, дэд дарга аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, нарийн бичгийн дарга аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, гишүүдэд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга М.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Эрдэнэгэрэл, аймгийн ЗДТГ-ын МХШҮ-ний албаны дарга Д.Лувсандагва, аймгийн Татварын хэлтсийн дарга Ш.Отгонбаяр, аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр, аймгийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.