Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХОРИГЛОСОН ХУГАЦААНД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДСАН, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛСЭН ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 628

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг тодорхой заасан бөгөөд үүнд: “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-тэй хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн архи, согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өглөөний 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллахаар, Улсын чанартай авто зам дагуу байршилтайгаас бусад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний цагийн хуваарийг өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллахаар түр хязгаарыг мөрдүүлж байгаа болно.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд илэрсэн зөрчилд тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгох хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Иймд Сайхан суманд үйлчилгээ явуулж буй цэгүүдээс хориглосон хугацаанд согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийн мэдээллийг 70368102, 70368588 дугаарын утсаар өгч болно. Мэдээлэгчийн нууцлалыг хадгална.

Зөрчлийн тухай хууль
6.5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих
6.5.15.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.