Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

COVID19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 416


Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд сумын хэмжээнд "Шуурхай штаб" байгуулагдан, төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
1. Өнөөдөр буюу 2020.03.04-ны өдөр сумын хэмжээнд авто тээврийн хяналт шалгалтын шалган нэвтрүүлэх 2 цэгт цагдаа, онцгой, эмнэлэг, сумын онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг иргэдийг саадгүй нэвтрэх боломжийг ханган, улсын хэмжээнд явагдаж буй асуумж, судалгааг бөглүүлэн, заавар зөвлөгөө өгч, биеийн халуун, даралтыг хэмжин ажиллаж байна.
2. Шуурхай штабын төлөвлөгөөний дагуу өчигдөр Хот тохижилтын газрын хамт олон гудамж талбайд эргүүл, хяналт хийн ажилласан бол өнөөдөр Цемент шохой ХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.
3. Сумын хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд "Тусгаарлах байр"-ны бэлэн байдлыг хангахад суманд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудыг татан оролцууллаа. Тухайлбал Цемент шохой ХК-аас 60 гаруй ор, тус бүр 15 ширхэг хөнжил, гудас, цагаан хэрэглэл, ДСЦТС-ний Хөтөл салбар, ТБДҮйлдвэрүүд тус бүр 5 ширхэг, бусад байгууллагууд тус бүр 1,1 ширхэг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн дэмжлэг үзүүлээд байна.
4. Сумын "Онцгой комисс", "Шуурхай штаб"-ын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлж "Жаргалан", "Дэлгэрэх", "Яггүг" эмийн сангуудаас цэнхэр спирт, амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэглэл, сумын "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны оёдолчин эмэгтэйчүүд 100 ширхэг амны хаалт хандивлалаа.
5. Сумын хэмжээнд бүх ААНБ-ууд, дэлгүүр, үйлчилгээний газрууд, орц, авто машины зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг ажлыг хийж дуусгалаа.
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ШУУРХАЙ ШТАБ"-ЫН АЖЛЫГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ААНБ-УУД БОЛОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ АЮУЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.