Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 452


Зөрчлийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, мал эмнэлгийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Шинэ төрлийн Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайхан суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаар хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Энэхүү хяналт шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15.2 дахь заалтыг зөрчсөн буюу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1.1 дахь заалтыг зөрчсөн буюу гарал үүслийн гэрчилгээгүй мах, сүү, цагаан идээ худалдан борлуулсан, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалтыг зөрчсөн буюу хориглосон газар, цэгт худалдаа үйлчилгээ явуулсан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж, зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч ажиллав.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад дараах зөвлөмжийг өгөв. Үүнд:
- Амны хаалтыг 2 цаг тутамд солих
- Гар ариутгагч тогтмол хэрэглэх
- Цэвэрлэгээ, үйлчилгээ хийхдээ ариутгалын бодис ашиглаж, өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
- Холбогдох бүртгэлүүдийг хөтлөх.
Мөн цаг үеийн байдалтай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагуудад 2020 оны 02-р сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг Сэлэнгэ аймгийн тусгай зөвшөөрөлтэй "Мөнх ариун Сэлэнгэ" ХХК-аар хийлгэхээр төлөвлөн, холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлээд байна.