Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ, АСРАН ХАМГААЛАХ ХҮНГҮЙГЭЭР ОРХИХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 575

-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ, АСРАН ХАМГААЛАХ ХҮНГҮЙГЭЭР ОРХИХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЛАА.
Сумын онцгой комиссын шуурхай зөвлөгөөн буюу 2-р хуралдаан 2020 оны 02-р сарын 10-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Шуурхай зөвлөгөөнд Сум дундын эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, Аврах гал унтраах 61-р анги, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар цаг үеийн нөхцөл байдал, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл хийлээ.
Шуурхай зөвлөгөөнд сумын Засаг дарга О.Буянаа:
- Монгол Улсын газрын 2020 оны "Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллахыг нийт байгууллагуудын удирдлагуудад анхааруулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 01-р сарын 28-ны өдрийн 01 тоот “Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” албан даалгавар, 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн А/16 тоот “Иргэдийн эрүүл мэндийн хамгааллыг сайжруулах, зарим үйл ажиллагааг түр хязгаарлах тухай” Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах,
-“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд давтамжтайгаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах
- Теле хичээлтэй холбогдуулан багш, сурагч, эцэг эхийн уялдаа холбоог сайжруулан цахим хэлбэрээр сурагчдын хийж буй хичээл, гэрийн даалгаврыг шалган, хяналт тавьж ажиллах

-“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, бусад халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах

-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж хяналтыг тогтмол тавьж ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн байна.
Мөн Онцгой комиссын 2-р хуралдаанаар шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Хөтөл сум дундын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа, ариутгалын бодис зэрэг 4,4 сая төгрөгийн материал хэрэглэлийг Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулан, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.