Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хилийн зарим боомтуудын үйл ажиллагааг түр хаах тухай

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 397

Засгийн газар өнөөдөр \2020-01-31\ хуралдаж дараах шийдвэрийг албан ёсоор гаргалаа:
- Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, авто замын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.

3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.