Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 475


Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 2020 оны 01-р сарын 27-оос 03-р сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд олон нийтийн хамарсан соёл урлаг, биеийн тамир, спорт, урт богино хугацааны сургалт семинар, секц дугуйлан, фитнесс төв, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үүнтэй холбогдуулан сумын Засаг даргаас онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд:
Эмийн сан:
- Эмийн, ариутгалын бодис, маскны нөөц бүрдүүлэх, татан авалтыг сайжруулах
- Иргэдийн эрэлттэй холбогдуулан үнийн хөөрөгдлийг үүсгэхгүй байхад анхаарах
- Урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийх, Үйлчлүүлж буй иргэдийг заавал маск зүүх, гараа савандаж угаах зэрэг хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөх.
- Эмчийн жоргүйгээр антибютик худалдаалахгүй байх.
- Өвчилсөн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүй байх, заавал эмчид үзүүлэхийг зөвлөх
Эмнэлгийн байгууллагууд:
- Сүүлийн 14 хоногт өвчлөл гарсан орнуудад зорчсон иргэдийн судалгаа гарган, биеийн байдлыг судлах
- Айл өрхүүдээр утсаар мэдээлэл авах байдлыг сайжруулах, өрхийн эмч нар өрхийн айлууддаа хяналт тавих.
- Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг иргэдэд сайтар хүргэх.
- Халдваргүйжүүлэлтийг сайжруулах
Боловсролын байгууллагууд:
- Хичээл, сургууль орохгүй байгаатай холбогдуулан хүүхдүүд гадаа гарч тоглох байдал ихэснэ. Иймд сургууль, цэцэрлэг бүр анги удирдсан багшаар дамжуулан эцэг эхчүүдэд мэдээ мэдээлэл хүргүүлэх – хүүхдүүдээ гэрт нь байлгахад анхаарах
- Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд, багачууд, эцэг эхчүүдийг цуглуулах ямар нэгэн үйл ажиллагаа огт зохион байгуулахгүй.
- Сургуулийн зал, урлаг заланд гадна, дотны үйл ажиллагаа зохион байгуулахгүй.
- Зал түрээслүүлэн байгууллага, хувь хүмүүс, хүүхэд багачуудыг тоглуулах үйл ажиллагаа огт зохион байгуулахгүй.
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийх. Анги танхимд агаар сэлгэлт хийх.
Соёл, Спортын байгууллагууд:
- Спорт залны үйл ажиллагаа, секц дугуйланг хичээллүүлэхгүй байх.
- Олон нийтийг хамруулсан урлаг, соёлын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ явуулахгүй байх зэрэг үүрэг чиглэлүүд өгөгдлөө.
ИРГЭД ТА БҮХЭН ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙНХЭЭ ГИШҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭЖ, ГАРАА ТОГТМОЛ САВАНДАЖ УГААХ, ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАГҮЙ БОЛ ХҮҮХЭД БАГАЧУУДАА ГАДУУР ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.