Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ 2 ДАХЬ ШАТНЫ ЦОГЦ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 302

Аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2020 оны 01-р сарын 16-19-ны хооронд 17 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг амжилттай зохион байгуулж 2300 гаруй иргэнийг хамрууллаа.
Үзлэгийн үеэр нийт 50 гаруй эмч мэргэжилтнүүд Сайхан суманд ажиллаж, иргэн бүрт шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллалаа. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Өнөөгийн нийгэмд байгаль, цаг уурын нөхцөл, хүний өдөр тутмын хэрэглээ, дадал хэвшил зэрэг олон шалтгаанаас үүдэн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдах болжээ. Тиймээс төрийн бодлогоор иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдэд зөв дадал хэвшил болгох, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү үзлэг, шинжилгээ Сайхан суманд анх 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд ийнхүү 2 дахь удаагаа явагдсан нь олон иргэдэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, аймаг сум дамжин явах явдал чирэгдлийг бууруулсан үр дүнтэй ажил боллоо.
Үзлэг шинжилгээг суманд Сайхан сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл /Байгууллагын дарга, эрхлэгч нар/-ийн гишүүд зохион байгуулж, ажилтан албан хаагчид, ард иргэдийнхээ эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн билээ.