Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР САЙХАН СУМЫН ШИЛДЭГ АЖИЛТНУУД ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 430

Улиран одож буй 2019 оныхоо амжилт бүтээлийг дүгнэх сумын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн 2019-12-30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, ААНБ-ын дарга, эрхлэгч нар ажилтан, албан хаагчид, ард иргэд оролцож 2019 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан шилдэг ажилтнуудыг алдаршуулан шагнаж урамшууллаа.
2019 онд Сайханчууд бидний хувьд салбар бүртээ амжилтаар баян, үр өгөөжтэй жил болон өндөрлөж байна.
Сумын Засаг даргын санаачилгаар Гавшгай 2-р багийг хуваан шинээр Дөмбөн 4-р багийг байгуулж чадсан бол улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна.
Ард иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан олон ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.
Сайхан нутгийн цогтой золбоотой нийт иргэд та бүхэндээ ирж буй 2020 ондоо үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх байж, амжилт бүтээлээр ундарч байхын ерөөл дэвшүүлье.