Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"НОМЫН БАЯР 2019" ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 344

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хүүхэд залуусын ном унших хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулна" хэмээх заалт тусгагдсан байдаг бөгөөд энэхүү заалтын хэрэгжилтийг хангах, мөн техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед хүүхэд, багачуудын дунд ном унших, номын ач тусыг сурталчлах ажлыг өрнүүлсэн "Номын баяр-2019" үйл ажиллагаа 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд Монголын зохиолчдын эвлэлийн "Утга зохиолын төлөө" Хүндэт шагналт, Соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Ц.Даваадорж урилгаар оролцож "Номтой нөхөрлөсөн он жилүүд, номын ач тус" сэдэвт дурсамжит яриаг хүүхэд багачуудад хүргэлээ. Мөн Сайхан сумын 1-р сургуулийн сурагч, "Номлоги" клубын үүсгэн байгуулагч н.Тэмүүлэн "Номонд дурласан өөрийн түүх"-ээ үеийн найз нөхөддөө хуваалцлаа.
Үйл ажиллагааны үеэр "Ном уншигч шилдэг анги, хамт олон" , "Ном уншигч шилдэг хүүхдүүд"-ийг шалгаруулж, шагнаж урамшуулав.
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Тэгвэл өнөөгийн залуус бид номоор бус гар утас, компьютерийн дэлгэцээр ертөнцийг харж, шууд хүлээн авч байгаа нь хүний уураг тархины хөгжил, номоор дамжуулан олж авдаг олон мэдлэг чадварыг үгүй хийж байдаг гэдгийг бид ойлгон ухаарах хэрэгтэй боловуу.
Цаашид анги, хамт олноороо, айл өрх бүр гэр бүлээрээ ном уншдаг, номын сайн нөхөр болохыг хичээн, бидний эхлүүлсэн энэхүү ажлыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Номын баяр үйл ажиллагааны үеэр шагналт байранд орсон хүүхэд, багачууд, анги хамт олонд номын дээжисээс бэлэг болгон барьж, номын сангийн баяжилтанд нь бага ч гэсэн нэмэр болохыг хичээлээ.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.