Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" БОЛЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 316

Сайхан сумын хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан "Хууль сурталчлах өдөрлөг" арга хэмжээ Хөтөл соёлын ордонд 2019 оны 03-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. 
Өдөрлөгийн хүрээнд хууль, хяналтын байгууллагуудын төлөөлөл иргэдэд мэдээлэл хүргэн, шинээр мөрдөгдөж байгаа болон шинэчилсэн найруулга хийгдсэн хуулиудын танилцуулга хийлээ. 
Мөн "Лантуун дохио" ТББ-ын ерөнхий менежер У.Ганбаяр урилгаар ирж, Монгол дахь хүүхдийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон, иргэд, сайн дурын байгууллагууд хүүхдийн хүчирхийллийг бууруулахад хэрхэн хамтран ажиллаж байгаа талаарх сонирхолтой илтгэлийг танилцуулав. 
Арга хэмжээний үеэр Сайханчууд Цагдаагийн Ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "1 хором" аянд нэгдлээ. Энэхүү аянаар 1 хором уураа тэвчиснээр болзошгүй гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчилж байгаа ажээ.