Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСНЫ 98 ЖИЛ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН САЙХАН СУМЫН ЭРЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ "МОНГОЛ ЦЭРЭГ -98" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 532


Үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга О.Буянаа үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол цэргийн өдөр бол Монгол хүн бүрийн баярын өдөр юм. Учир нь эх орон дуудсан цагт бид бүгд цэрэг болох учиртай юм" хэмээн тодотгон дурдлаа. 
Ингээд сумын удирдлагууд 2019 онд 18 нас хүрч буй залуусд цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан, Сайхан суманд амьдарч буй цэрэг, хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, Монгол цэргийн залгамж халааг сурталчлан ажиллалаа. 
Мөн "Монгол цэрэг"-ийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Марш тактикийн тэмцээн"-ий шагнал гардуулах ёслол болов. Марш тактикийн тэмцээний 1-р байрыг Гал түймэр унтраах, аврах 61-р анги, 2-р байрыг Сум дундын цагдаагийн хэлтэс, 3-р байрыг Төмөр бетон дэрний үйлдвэрийн баг тамирчид эзэлсэн билээ. 
Хөтөлбөрийн төгсгөлд Хөтөл соёлын ордноос сумын эрчүүддээ зориулж "Эх орны эзэд" баярын концертоо толилууллаа. 
Мөн хүрэлцэн ирсэн зочдын дунд азын сугалаа явуулж, сумын ААНБ-уудаас ирүүлсэн бэлгийг 16 хүнд гардуулан өглөө.