Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 425

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2019 ОНЫ 03-Р САРЫН 02-НЫ ӨДӨР СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА. 
Өсвөр үеийн тэмцээнд нийт 93 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, багийн дүнгээр Тэргүүн байранд Сайхан сумын "Анхдагч хар бүргэд" клуб шалгарч 7 дахь жилдээ Аймгийн аварга баг, хамт олон болсон амжилт үзүүлжээ. Дэд байр Сүхбаатар сумын ЕБ-ын 6-р сургууль, Гутгаар байр Түнхэл "Аварга" клуб, тусгай байр Цагаан нуур Спорт цогцолбор тус тус шалгарлаа. Шилдэг тамирчнаар Б.Туулайхүү /Хөтөл/, Э.Энхзул/6-р сургууль/ нар шалгарсан байна.
Хүүхэд, багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, теннисний спортыг сум орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй "Анхдагч хар бүргэд" клубын багш Дагва, Тунгалаг нартаа баяр хүргэж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе