Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан мэдээг иргэдэд хүргэв.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 317

 

Сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2016-2018 оны хэрэгжилтийн тайланг иргэддээ танилцууллаа. Үйл ажиллагааны эхлэлд сумын Засаг дарга О.Буянаа сумын хэмжээнд мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн талаарх товч мэдээллийг өгсөн бол сумын ААНБ-ын дарга, эрхлэгч нар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг салбар салбартаа хэрэгжүүлэн ажилласан талаарх тайлант танилцуулгыг иргэдэд хүргэлээ.
Мөн хурлын үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд сум орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын саналыг иргэдээс авлаа. 
Ийнхүү иргэдийн оролцоотой засаглалыг хөгжүүлэхэд иргэд олон нийтийн санал санаачлага хамгаас чухал болохыг хөндсөн энэ удаагийн тайлант хурлыг Хөтөл Соёлын ордны уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор өндөрлүүллээ.