Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

САЙХАН СУМ 2018 ОНЫ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ БОЛЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 612


Төрийн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх ажлыг сумандаа зохион байгуулан ажиллаж буй бидний ажлын үр дүнг үнэлэн Сэлэнгэ аймгийн "Тэргүүний сум"-аар шалгарууллаа. 
Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулан, ЗДТГ-аас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг төр, төсөв, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууддаа болон ард иргэддээ талархал илэрхийлье. 
2020 онд УЛСЫН ТЭРГҮҮНИЙ сум болох том зорилтыг тавин, хамтдаа зүтгэцгээе бас хичээцгээе.