Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 681

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байна. Тиймээс энэхүү өвчний халдварыг авахгүй байхын тулд гахайн мах хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг.  Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг аж.  Иймд гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг зөвлөж байна.