Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 788
 
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг хүлээн авч байна. 
Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харьяалах багт очиж, холбогдох зөвлөгөө, мэдээлэл авч материалаа бүрдүүлж өгнө үү.
Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 
 
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /Өргөдлийн толгой нь МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт гэж хаяглана. Өргөдлийн доод хэсэгт холбогдох утасны дугаараа тавина./ 
 
2. Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет 
 
3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа тус бүр наториатаар батлуулсан байна. 
/хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой/
/Архивын лавлагаа 45 хоногийн хугацаанд хүчинтэй тул лавлагааг  шинээр авах ёстойг анхаарна уу/ 
 
4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана. 
 
5. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулна.
 
Дээрх материалуудыг  2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор ИТХ-ын ажилтанд бүрдүүлж өгнө.