Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

САЙХАН СУМЫН 2018 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 439

Сайхан сумын "Харшийн сүлд модны наадам" 2018 оны 12-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж 2018 онд ажил хөдөлмөрөөрөө салбартаа манлайлан ажиллаж буй ажилтан албан хаагчид, иргэдийг шалгаруулан, алдаршуулав. 
Эрүүл мэндийн салбарын аварга ажилтнаар Хөтөл сум дундын эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн кабинетын бага эмч Н.Мөнхтөр
Хууль хяналтын салбарын аварга ажилтнаар Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Л.Чулуунжав
Соёл урлагийн салбарын аварга ажилтнаар Хөтөл соёлын ордны хөгжмийн багш Б.Мөнхзаяа
Боловсролын салбарын аварга ажилтнаар Номгон ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш С.Март
Сумын Тэргүүний сурагчаар Хөтөл ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Болормаа
Сумын Шилдэг уяачаар Номгон 3-р багийн уяач М.Идэр
Сумын Аварга малчин Номгон 3-р багийн малчин Б.Түмэнбаяр
Аварга тариаланчаар Номгон 3-р багийн иргэн Н.Ганхуяг
Худалдаа, үйлчилгээний аварга ажилтнаар Хөтөл ЕБС-ийн тогооч Ц.Нямаа
Санхүүгийн салбарын аварга ажилтнаар 11-р цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Сарангэрэл
Биеийн тамир, спортын салбарын аварга ажилтнаар "Тэс" бялдаржуулах төвийн багш, дасгалжуулагч Н.Цогнэмэх
Төрийн захиргааны аварга ажилтнаар ЗДТГ-ын Татварын тасгийн дарга Л.Отгонбаяр
Сумын Аварга фермерээр Номгон 3-р багийн иргэн Л.Жаргалсайхан
Дэд бүтцийн салбарын аварга ажилтнаар "Гавшгай Ус" ХХК-ийн ерөнхий инженер С.Хамсандорж
Сумын шилдэг баялаг бүтээгчээр иргэн Я.Тэрбиш
Нийтийн ахуйн үйлчилгээний аварга ажилтнаар Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Р.Дэлгэрмаа
Сумын "Бүтээгч удирдагч" номинацид Номгон соёлын төвийн эрхлэгч С.Дугар
Сайхан сумын Тэргүүний хамт олноор "Сум дундын цагдаагийн хэлтэс"-ийн хамт олон
Сумын идэвхтэй оролцогч, шилдэг байгууллагаар Улсын тэргүүний "Нарлаг" 24-р цэцэрлэг тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. 
Мөн үйл ажиллагааны үеэр сумын ААНБ-уудын дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан байдлыг дүгнэн шалгаруулж шагнаж урамшуулав. 1-р байранд Хөтөл ЕБС, 2-р байранд Номгон тосгоны Захирагчийн алба , 3-р байранд Хөтөл Сум дундын эмнэлэг нар шалгарсан байна.
2018 онд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж буй албан хаагч иргэдийг сумын Засаг даргын "Жуух бичиг" , "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшуулав. 
Сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр Спорт клубын дасгалжуулагч Д.Ганбаатар, СДЦХ-ийн цагдаа Т.Үнэнбаатар, Хөтөл ЕБС-ийн багш Д.Цэенцогзол, 
Сумын Засаг даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр Номгон ЭМТ-ийн сувилагч Ш.Болормаа, 20-р цэцэрлэгийн багш Б.Анхцэцэг, 28-р цэцэрлэгийн багш Б.Нарантуяа, Хараат СӨХ-ийн үйлчлэгч Ц.Туяа, "Тэс" бялдаржуулах төвийн тамирчин, Азийн аварга Н.Анужин нарыг шагнаж урамшуулав. 
Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Улсын тэргүүний нарлаг 24-р цэцэрлэгийн арга зүйч Г.Үүрцайх, Хөтөл сум дундын эмнэлгийн сувилагч н.Оюунбаяр нар шагнагдав. 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэн ажиллагч байгууллагаар "Гавшгай Ус" ХХК шалгарч, шагнаж урамшуулав. 
Мөн тэргүүний залуучуудыг Монголын Залуучуудын холбооны шагналаар шагнав. Үүнд: МЗХ-ны "Тэргүүний залуу" цол тэмдгээр Хөтөл ЕБС-ийн нийгмийн ажилтан П.Саранзаяа, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр ДЗОУБ-ЗХОНХХ-ийн зохицуулагч Г.Оюунтуяа, "Тамирчны алдар" цол тэмдгээр СДЦХ-ийн нярав н.Мөнхжаргал нар тус тус шагнагдав. 
Үйл ажиллагааны үеэр Хөтөл соёлын ордны уран бүтээлчид шинэ жилийн цэнгүүнд зориулсан урлагийн тоглолтыг сонирхуулсан ба ЗДТГ-ын зүгээс иргэдийн дунд сугалаа явуулж 12 азтаныг шалгаруулав. 
Ийнхүү улиран одож буй хуучин оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, ажил хөдөлмөрөөрөө хошуучлан ажиллаж буй шилдэг ажилтнуудыг алдаршуулан, урамшуулж ирж буй шинэ ондоо улам их амжилтыг гаргахын төлөө гар, бие, сэтгэл нэгдэн ажиллахын ерөөл өргөн үйл ажиллагааг өндөрлүүлэв.