Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 654

Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад салбар дундын зохицуулалтыг хангах, эцэг эхийн оролцоог сайжруулах, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг сурталчлах зорилгоор "Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо" чуулганыг зохион байгуулав. 

Чуулганы үйл ажиллагааны хүрээнд СДЦХ-ийн байцаагч С.Чимидцогзолмаа хүүхдийн эрхийн тухай хуулиуд болон хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Сум дундын эмнэлгийн их эмч Ц.Гиймаа "Хүүхдийн эрүүл мэнд" сэдвээр мэдээллийг танилцуулав. 
Мөн гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Аз жаргал ба гэр бүл" сэдвээр лекцийг Боловсролын тэргүүний ажилтан, хуульч, Шихихутаг Их сургуулийн багш Ц.Амарсанаа эцэг эхчүүдэд хүргэв. 
Чуулганаас хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог нь хангахад эцэг эхчүүдийн зүгээс дагаж мөрдөх "Зөвлөмж, уриалга" гаргав. Чуулганы төгсгөлд оролцогчдод баяр хүргэн Хөтөл ЕБС-ийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт толилуулав.