Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ВОЛЕЙБОЛЫН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АНГИ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1117

Сайхан сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт воллейболлын анги шинээр нээх тухай заалт тусгагдсан байдаг бөгөөд өсвөр үе хүүхэд багачуудыг багаас нь спортоор хичээллэдэг, өв тэгш хүмүүжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс дахь Австрали Улсын Элчин Сайдын Яам болон "Ноён" клубын дэмжлэгтэйгээр Хөтөл ЕБС-д гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 2018-2019 оны хичээлийн жилээс нээн ажиллуулж, сургалтаа эхлүүлээд байна. 
Тус ангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 30ны өдөр зохион байгуулагдлаа. Нээлтийн үеэр "Ноён" клуб болон Хөтөл ЕБС-ийн удирдлагууд хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг үзэглэлээ. Мөн "Ноён" клубын зүгээс шинээр нээгдэж буй гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагчдад хувцас, хэрэглэл гардуулан өглөө.