Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"ХӨГЖИЛД-ХҮҮХДИЙН ОРОЛЦОО" АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1136

Сайхан сумын хүүхэд багачуудын дуу хоолойг сонсох, нийгэмд хүргэх, хүүхдийн бодит оролцоог сайжруулах зорилгоор Сайхан сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, СДЦХэлтэс, Хөтөл соёлын ордон, Хөтөл ЕБС, Номгон ЕБС, ДЗОУБ хамтран "Хөгжилд-Хүүхдийн оролцоо" анхдугаар чуулганыг 2018-10-19-ний өдөр зохион байгууллаа. Чуулганд сумын хүүхэд багачуудын төлөөлөл болсон 500 сурагч оролцлоо. Чуулганы хөтөлбөрөөс онцолбол:
Чуулганд урилгаар хүүхдийн зохиолч Н.Мандал хүрэлцэн ирж ном уншихын ач тусын талаар сонирхолтой яриа, танилцуулгыг явууллаа. Мөн чуулганы үеэр хүүхдүүд өөрсдөө асуудал дэвшүүлж, сурч боловсрох, хөгжих, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх,анхаарал хандуулах шаардлагатай санал санаачлагуудыг гарган ирж шийдвэрлэж өгөхийг сумын удирдлагуудаас хүслээ. 
Чуулганы үйл ажиллагааны хүрээнд сурагчдын дунд "Надад хэлэх үг байна" захидлын уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулав. Захидлын уралдааны тэргүүн байрыг 12-р ангийн сурагч Сувд-Эрдэнэ, дэд байрыг 11-р ангийн сурагч Болормаа, гутгаар байрыг 3-р ангийн сурагч Сүлд нар тус тус эзэллээ. 
Хүүхдүүд чуулганаас хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөмж гарган баталж, сумын удирдлагууд болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын удирдлагуудад гардуулан өглөө. Мөн сумын хүүхдийн элчээр ДЗОУБ-ын ЗХОНХХ-ийн зохицуулагч Г.Оюунтуяаг сонгон андгай өргүүлж, батламжийг гардуулан өглөө. Чуулганы төгсгөлд Хөтөл Соёлын ордоны хамт олон хүүхэд багачууддаа зориулж "Надад гэрэл үлдээгээч" хүүхдийн жүжгийг толилууллаа. 
Ийнхүү Сайхан сумын ирээдүйг хөтлөх хүүхдийн дуу хоолойг нийгэмд, шийдвэр гаргах түвшинд хүргэх анхны алхам болсон чуулганыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.