Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

“ААВУУДЫН БАЯР-2018” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 609

Манай улс жил бүрийн 08 дугаар сарын 08-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэдэг болсноор 13дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос аав хүний үнэлэмж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү баярыг санаачилсан байдаг.

Төр засгийн түвшинд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг идэвхтэй явуулж, аав хүний эрхэм чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих, иргэдийг хууль эрх зүй, ёс суртахууны мэдлэгтэй болгоход анхаарах, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагаанд аавуудыг хамтад нь идэвхтэй оролцуулах, аавуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааны эерэг хандлагыг бий болгох, мөн сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.9. дахь заалт, Гэр бүлийн хөгжлийг дэмжих “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд “Аавуудын баяр”-ыг тохиолдуулан ДЗОУБ-тай хамтран дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

1. Сайхан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн болоод хувийн хэвшлийн нийт байгууллагын болон Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р баг, Номгон 3-р багийн аав нарын төлөөллийг оролцуулан “Хариуцлагатай аав-жаргалтай гэр бүл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн энэхүү хэлэлцүүлгийн үеэр Сайхан сумын “Аавуудын холбоо”-г байгуулж холбооны тэргүүнээр И.Батбаяр сонгогдлоо.

2. Сайхан сумын аавуудын дунд нөхөрсөг, хөгжөөнт тэмцээн зохион байгуулан эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшуулав.

1-р байранд-Б.Лхагвасүрэн ахлагчтай баг,

2-р байранд-Л.Дашчулуун ахлагчтай баг,

3-р байранд-Ч.Батболд ахлагчтай багууд тус тус шалгарлаа.

3. “Талархлын өдөр-2018” ил захидлын уралдаан зохион байгууллаа. Тус уралдаанд 28 захидал ирснээс эхний 4 байрыг шалгаруулж шагнаж урамшуулав.

1-р байранд-Гавшгай 2 дугаар багийн иргэн Г.Насанжаргал,

2-р байранд- Номгон 3 дугаар багийн иргэн Б.Хонгорзул,

3-р байранд- Номгон 3 дугаар багийн иргэн Х.Цэвэлмаа,

Тусгай байранд-Хөтөл 1 дүгээр багийн иргэн П.Үүрцайх нар тус тус шалгарлаа.