Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН, СЭЛЭНГЭ БОЛОН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ТУС СУМАНД ХУРАЛДАВ.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 623
2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус суманд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллалаа.
Энэ өдөр Сэлэнгэ, Дархан-уул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг сонслоо.
Мэдээллийн дараа, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин дээрх хоёр аймгийн удирдлагуудад, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өгөв.