Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЭХ ЦОГЦ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО"

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 681

"ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЭХ ЦОГЦ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО" САЙХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан цогц үзлэг оношлогоо 2018 оны 03-р сарын 22-оос 03-р сарын 25-ны хооронд Хөтөл хотод амжилттай зохион байгуулагдлаа. 17 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 11 төрлийн шинжилгээ хийгдэж 3000 гаруй иргэдийг хамрууллаа
Үзлэг оношлогоо эхэлсэн эхний өдрөөс л үзлэгийн байранд иргэдийн хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсэн нь иргэд, олон нийтийн эрүүл мэнддээ анхаарах байдал илт сайжирсаныг харуулж байлаа. Энэхүү үзлэг шинжилгээг явуулахаар Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын 60 гаруй эмч, мэргэжилтнүүд ирсэн бөгөөд Сайхан сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд сум орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж, бодит үр дүнг харуулан ажиллалаа. Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс суманд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудыг татан оролцуулж, байгууллага бүр өөр өөрсдийн боломж бололцоогоороо бэлтгэл ажлыг хангахад туслалцаа үзүүлсэн билээ. 
Иргэд, албан хаагчдынхаа эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан Хөтөл ЕБС, Хөтөл СДЭмнэлэг, 11,20,24-р цэцэрлэгүүд, Хот тохижилтын газар, Хөтөл соёлын ордон, Сум дундын цагдаагийн хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 61-р анги, "Цемент шохой" ХК, ТБДҮйлдвэр, ТЭДСангийн Хөтөл салбар, Гавшгай -Ус ХХК, Сум дундын шүүх, прокурор, Номгон ЕБС, ДСЦТС Хөтөл салбар, "Эвсэг үйлс" ХХК, Эрдэнэ ТВ, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Шунхлай ШТСтанц, "Бадмаа" үсчин, "Модерн" үсчин гоо сайхны салон, "Тэс" бялдаржуулах төв зэрэг төр төсөв, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууддаа нийт Хөтөл хотынхоо иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
САЙХАН СУМЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ.