Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" чуулга уулзалт

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 920

"Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" чуулга уулзалт зохион байгуулагдлаа. 
Сайхан сумын Засаг даргын санаачилгаар ЗДТГ, ДЗОУБ, Хөтөл соёлын ордон хамтран салбар салбарын төлөөлөл болсон 500 эмэгтэйг оролцуулсан, эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтаар сумын эмэгтэйчүүдийн дундаас салбартаа манлайлан ажилладаг шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллах Сайхан сумын эмэгтэйчүүдийн холбоог шинэчлэн байгуулж, тэргүүлэгчдээ сонголоо. 
Сайхан сумын шилдэг удирдагч эмэгтэйгээр Аймгийн тэргүүний 20-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Бямбадорж, 
Шилдэг баялаг бүтээгч эмэгтэйгээр амттай, үзэмжтэй сайхан бялуу үйлдвэрлэн Сайханчуудаа баярлуулдаг Чандмань зоогийн газрын захирал Б.Энхтуяа,
Шилдэг сайн үйлстэн эмэгтэйгээр Үйлэнд уран, сэтгэл зөөлөн эмэгтэйчүүдийн нэгдэл болох " Баялаг бүтээгчдийн холбоо"
Шилдэг малчин эмэгтэйгээр Номгон 3-р багийн малчин С.Авирмэд
Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр Залуус зоогийн газрын захирал Ш.Гэрэлмаа нар тус тус шалгарсан байна.

Шилдэг эмэгтэйчүүддээ болон нийт Сайханчууддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэхийн ялдамд, хамгийн сайн сайхан бүхэн амьдралд тань цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.