Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Монгол улсын Үндсэн хуулийн 26-н жилийн ойн арга хэмжээ

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1759

 

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26-н жилийн

ойг тохиолдуулан Сайхан суманд зохион

байгуулсан арга хэмжээ

 

 

 Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

 

Үндсэн хуулийн 25 жилийн ойг угтан БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Номгон САА-аас 299 дүгээр тойрогт сонгогдож, “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлалцсан АИХ-ын депутат Гүржавын СҮРЭНЖАРГАЛ гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, орон нутгийн телевизтэй хамтран уулзалт-нэвтрүүлэг бэлтгэн, сум орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэж, таниулж ажилласан байна.

Г.Сүрэнжаргал гуай “Газар нутгийг өмчлөх, эзэмших асуудал дээр байр сууриа илэрхийлж, Бэлчээр нийтийн эдэлбэр газар, Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.” гэсэн томьёоллыг оруулж, санал хураалгаж байснаа өгүүлж байлаа.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлах, тайлбарлах таниулах, сургалт явуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөө гарган батлуулж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрүүдэд 4 үе шаттайгаар зохион байгуулж ажилласан байна.

Үүнд: 

           1.  Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Дэвжээ” тэмцээн.

/Энэхүү дэвжээ тэмцээний зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, хүн төрөлхтөний соёл иргэншил, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино/

2. Сайхан сумын Номгон 3-р багийн иргэдийн дунд “Хуулиа дээдэлье” урлаг, спортын арга хэмжээ.

/Энэхүү арга хэмжээ нь Номгон 3-р багийн ард иргэдийг гудамж, хэсгүүдээр хуваан спортын төрөлжсөн тэмцээнүүд болон урлагийн тоглолт үндсэн хуулийн хүрээнд сургалт, сурталчилгаа явуулж асуулт хариултын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна/

3. Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Хүчит бөх”-ийн барилдаан.

/Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулсан байна/

ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ

1.  Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Дэвжээ” тэмцээн.

/Энэхүү дэвжээ тэмцээний зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, хүн төрөлхтөний соёл иргэншил, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино/

 

 

Энэхүү Дэвжээ тэмцээн нь Сайхан сумын Хууль хяналтын байгууллагууд оролцоогүйгээр онцлог болсон бөгөөд Хөтөл ЕБСургууль, 11, 20, 24 дүгээр Цэцэрлэгүүд, Соёлын ордон, Номгон 3-р баг нийт 7 баг тамирчид оролцсон байна.

Багуудыг нийт 7 төрлөөр өрсөлдүүлж хамгийн их оноо цуглуулсан баг, хамт олныг шалгаруулж, шагнаж, урамшуулсан байна.

Багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, Чөлөөт сэтгэлгээний тоглолт, багуудын дунд зохион байгуулах даалгавар, Асуулт хариулт, Хувцас жигдрэлт, тайзны соёл, лого, хөгжөөн дэмжигч зэргийг харгалзан шалгаруулсан байна.

Тус тэмцээний Шүүгчээр: Сайхан сумын 2-р багийн Засаг дарга Б.Чулуун-Эрдэнэ, Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах н.Чулуунжав, сум дахь Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа, сум дахь Прокурорын газрын Хяналтын албаны прокурор н.Гантулга, сумын өмгөөлөгчдын зөвлөлийн дарга, өмгөөлөгч н.Даваахүү, нийт 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Дэвжээ тэмцээнийг шүүн явуулсан байна.

Тус тэмцээнд Хөтөл Соёлын Ордны “Соёл” баг нэгдүгээр байр, Номгон 3-р багийн “Гэрэгэ” баг хоёрдугаар байр, Хөтөл Ерөнхий боловсролын “Тусгаар тогтнол” баг гуравдугаар байр тус тус эзэлсэн бөгөөд байр эзэлсэн баг тамирчидад Өргөмжлөл дурсгалын зүйл гардуулсан байна. Мөн идэвхтэй оролцсон баг тамирчидад дурсгалын зүйл гардуулсан болно.

 

2. Сайхан сумын Номгон 3-р багийн иргэдийн дунд “Хуулиа дээдэлье” урлаг, спортын арга хэмжээ.

/Энэхүү арга хэмжээ нь Номгон 3-р багийн ард иргэдийг гудамж, хэсгүүдээр хуваан спортын төрөлжсөн тэмцээнүүд болон урлагын тоглолт үндсэн хуулийн хүрээнд сургалт, сурталчилгаа явуулж асуулт хариултын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна/

Номгон 3-р багийн иргэдийн дунд  1, 2, 3, 4, 5, 6-р хэсэг, төв хэсэг нийт 7 багийн хүрээнд зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд Олс таталт, холимог Гар бөмбөгийн тэмцээн, Үндсэн хуулийн хүрээнд Багийн мэндчилгээ, Чөлөөт сэтгэлгээ, багийн дундах асуулт, хариулт гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан байна.

Тэмцээнд Номгон төв хэсгийн баг тамирчид хурд, хүч авхаалж самбаагаараа тэргүүлж нэгдүгээр байр, 1-р хэсэг хоёрдугаар байр, 2-р хэсэг гуравдугаар байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.

 

3. Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Хүчит бөх”-ийн барилдаан.

/Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулсан байна/

           

Тус суманд Монгол улсын Үндсэн хуулийн 26-н жилийн ойг угтан хүчит бөхийн барилдаан болж  хүчит 32 бөх уран мэхийг уралдуулж барилдсанаас Орхонтуул сумын харъяат Аймгийн заан С.Оргилбаатар түрүүлж, Сант сумын харьяат Аймгийн харцага Б.Ганбаяр үзүүрлэж, их шөвөгт Түнхэл тосгоны харьяат Аймгийн харцага Н.Энхжаргал Мандал сумын харьяат Аймгийн начин Б.Эрдэнэван нар шалгарсан байна .