Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 812

Төрт ёс, эртний их түүх, соёлтой тусгаар тогтносон Монгол улсын иргэнд 16 нас хүрч нийгмийн өмнө хариуцлага хүлээх бие хүн болон төлөвшиж байгаад нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 11дүгээр сарын 26-ны 11цагт Сайхан сумын ЗДТГ-т зохион байгууллаа. Үйл ажиллагаанд сумын Засаг дарга О.Буянаа, ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг, Иргэний Улсын бүртгэгч Б.Баярцогт, Хөтөл ЕБС-ийн захирал С.Ичинхорлоо, Хөтөл ЕБС-ийн багш Ж.Мягмаржав нар мөн 16 настнуудын төлөөлөл болсон сурагчид оролцон андгай өргөн Цахим үнэмлэхээ гардан авлаа. Үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга О.Буянаа хэлсэн үгэндээ: "Андгай өргөх ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа нь иргэн хүнд эх оронч үзэл, ёс суртахууны өндөр соёл, хүмүүжил төлөвшлийг эзэмшүүлж, хөдөлмөр, хууль эрх зүй, Монгол ёс заншлаараа бахархан, эрдэм боловсрол, мэдлэг, чадвартай болгоход оршино, Та бүхэн хүүхэд наснаас улс Эх орны иргэн насанд хүрэгчид болцгоож сурч боловсрох, ихийг бүтээх орь залуу өсвөр настайгаа золгож байна” хэмээн онцлоод иргэний тангараг өргөж буй сурагчдадаа мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.