Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2017 ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 855

ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2017 ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Залуусын өдөр"-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байх тухай заалт тусгагдсан байдаг. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах, мөн сумын залуусын нэгдмэл, хамтач байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 2017-09-02-ны өдөр энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Сайхан сумын төр төсөв, хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг залуусын төлөөлөл болох 85 залуу " Хараа голоо хамгаалъя" уриан дор нэгдэн, Дэлхийн Зөн ОУБ-ын ЗХОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Хараа голын эрэг дагуух амралт зугаалгын гол цэг болох 4 байршилд хогийн цэг барьж, голын эрэг дагуух хогийг цэвэрлэн, хамтдаа нөхөрлөж нэгэн өдрийг үр бүтээлтэй, орон нутгаа хайрлан хамгаалах итгэл, сэтгэлээр дүүрэн өнгөрүүллээ. 
Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон Хот тохижилтын газар, Сум дундын цагдаагийн тасаг, Хөтөл Соёлын ордон, Хөтөл ЕБС, Цемент Шохой ХК, Номгон тосгоны төр төсвийн ААНБ-ууд, Эрдэнэ ТВ-ийн хамт олонд сумын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.