Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хичээлийн шинэ жил 2017-2018 он

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 879

Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн 9-р сарын 1-ний өдөр өнөөдөр тохиож байна.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа Сайхан сумын Ерөнхий боловсролын 2 сургууль, 4 цэцэрлэгийн хүрээнд болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд оролцон, эрдэмтэн багш нартаа болон нийт сурагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Засаг дарга О.Буянаа хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ Сайхан сумын боловсролын байгууллагуудаас аймаг, улс, тив дэлхийн хэмжээний авьяаслаг, чадварлаг олон иргэн төрөн гарсныг цохон тэмдэглээд, Хүн бүр боловсрол эзэмшсэнээр бие хүн болон хөгжин дэвшиж, амьдралынхаа эзэн, улсын хөгжлийг бүтээгч нь болох учиртайг дурдаж байлаа.