Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"САЙХАН МОНГОЛ ААВ"

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2270

ААВУУДЫН БАЯРТ ЗОРИУЛАН "САЙХАН МОНГОЛ ААВ" ШҮЛГИЙН УРАЛДААН, НӨХӨРСӨГ ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН, ААВ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖ, ГЭР БҮЛ ДЭХ ҮҮРЭГ ОРОЛЦОО, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж ирсэн. Баярын утга учрыг нь аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа үнэлж цэгнэх өдөр гэж хэлж болно.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж.