Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 814

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" -ийг Сайхан сум

"Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын өдөрлөг Сумын удирдлагууд болон 230 гаруй хүүхэд багачуудын баярын жагсаалаар эхэллээ. Мөн 16 ээж Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнагдсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр 11,20,24-р цэцэрлэгүүд тоглоомын хотхон байгуулж хүүхэд багачуудыг тоглуулж бэлэг барьсан бөгөөд "Гавшгай ус" "ТБДҮ" 11-р цэцэрлэг, 20-р цэцэрлэг, 24-р цэцэрлэг, Соёлын ордон зэрэг байгууллагууд 1-12 насны хүүхдүүдийн дунд авхаалж самбаа сорьсон 8 төрлийн тэмцээн уралдаан явуулж 1,2,3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.
ДЗОУБ-ын ЗНХОНХХ-өөс Сайхан сумын 200 гаруй хүүхдэд, хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд, "Хөтөл-ЦШ" ХК-аас цэцэрлэг, сургуулийн 965 хүүхдэд тус тус бэлэг гардуулан өгч бяцхан үрсийнхээ баяр дээр баяр нэмсэн сайхан өдөрлөг зохион байгуулагдлаа.