Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

“БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ“

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 4904

Сэлэнгэ аймаг Сайхан суманд 

“БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ“ арга хэмжээ зохион байгууллаа
                                                                                      
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1994 онд жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг “Олон улсын Гэр бүлийн өдөр” хэмээн зарласантай холбогдуулан хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн бодлоор төсөөлөн илэрхийлсэн захидлын уралдаан зохион явуулах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах, гэр бүлээ хүндлэх, хайрлах эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор сумын хэмжээнд гэр бүлийн бүх гишүүдийг хамруулсан “БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хүндэтгэлийн арга хэмжээнд зохион байгуулсан.
 
 
Тус өдөрлөгт Сайхан сумын   
Хөтөл “Соёлын Ордон”
Дэлхийн Зөн Олон улсын байгууллага
“Цэгээн Хуст” ХХК нар хандив туслалцаа үзүүлж хамтран зохион байгуулсан.
Тус өдөрлөгт Урилгаар 186 хүн оролцсон байна. Үүнээс эмэгтэй-95, эрэгтэй-91 оролцсон ба урилгаар оролцсон хүмүүсийн ар гэрийнхэн хамаатан садангийн хүмүүс болох 100 гаруй хүүхэд, 70 гаруй том хүн тус тус оролцсон байна.
Өдөрлөгийн хүрээнд:
 
100 хүүхдэд “Цэгээн хуст” ХХК 
50 хүүхдэд “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага
36 хүүхдэд Сайхан сумын ЗДТГазраас тус тус нийт урилгаар оролцсон гэр бүлийн болон ихэр 186 хүүхдэд бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.
Тус өдөрлөгт :
1. “Гэр бүлд ээлтэй Сум” урилгаар оролцсон 186 хүний баярын парад зохион байгуулав.
 
2. “Аз жаргалтай гэр бүл” сэдвийн хүрээнд Сайхан сумын ЕББДСургуулийн дунд  
Бага ангийн сурагчдын дунд “Ээж аавдаа хүргэх сэтгэлийн үг”  захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.
 
Дунд ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал” захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.
Ахлах ангийн сурагчдын дунд “Хүн бүрийн хүчин зүтгэлээр Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө” эссэ бичгийн уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав. 
 
3. Сумын ард иргэдийн дунд “Ханьдаа хүргэх-Сэтгэлийн илгээмж” захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав . 
  
4. Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон Flash mob.
 
5. “Ихэр заяа-Ижил заяа” арга хэмжээ болж Ихэр хүүхдүүд дуу дуулж, ээж аавдаа гэнэтийн бэлэг барьж, сумын Засаг дарга, Сумын Засаг даргын орлогч, ЗДТГазрын дарга, Дөлхийн зөнгийн төлөөлөгч нар гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.
 
6. “Бид-Аз жаргалтай гэр бүл өдөрлөг”-ийн хүрээнд залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор залуу хосуудад “Гэрлэлтийн батламж гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг  зохион байгуулсан болно.
7. Өдөрлөгийн хүрээнд Сайхан Сумын хэмжээнд 44 “Шилдэг Гэр” бүлүүдэд хүндэтгэл үзүүлж, Батламж гардуулсан байна.
 
 
Өдөрлөгийн хүрээнд Сайхан Сумын “Шилдэгийн шилдэг Гэр” бүлүүдэд хүндэтгэл үзүүлж, Батламж гардуулсан байна. Нас насны ангиллаар 6 гэр бүл шилдэгийн шилдгээр шалгарсан байна.
 
Сайхан сумын Номгон 3-р багийн “Шилдэг Гэр”-үүд
Дэмжиж оролцсон байгууллагууддаа Сайхан сумын ЗДТГазраас Талархал хадгалуулсан болно.
 
Иргэдээс цахим хаягаар талархал илэрхийсэн байна.
“БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”  өдөрлөгийн хүрээнд нийт 540 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд гэр бүлийн аз жаргалыг мэдрүүлсэн, бие биенээ хайрлах халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, ач холбогдол бүхий Сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
 Аз жаргалтай гэр бүл аз жаргалтай нийгмийг бүтээдэг.
 Аз жаргалтай гэр бүл аз жаргалтай нийгмийг бүтээдэг.