Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хоггүй хот боллоо

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1618

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

2017.04.15                                                                                                                                                                                      

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Манай гудамж-Миний гэр”хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сайхан сумын бүх нийтийн цэвэрлэгээг дараах 2 үе шаттайгаар зохион байгуулав. Үүнд:

1.    2017.04.08-ны өдөр “Цэвэр орчин-Бидний амьдрал” уриан дор иргэд, оршин суугчдын бүх нийтийн цэвэрлэгээ

2.    2017.04.15-ны өдөр  “Дэлхий ээж хогонд дургүй”уриан дор сумын нийт аж ахуйн нэгж, төр төсвийн байгууллагуудын бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн 2 шаттайгаар зохион байгуулсан болно.

Нэгдүгээр үе шат: “Цэвэр орчин -Бидний амьдрал” уриан доор явагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг ЗДТГ-ын урд талбайд албан ёсоор эхлүүлсэн болно. 

2017.04.08-ны өдөр “Цэвэр орчин-Бидний амьдрал” уриан дор иргэд, оршин суугчдын бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 750 гаруй иргэд оролцсон байна.

Хоёрдугаар үе:“Дэлхий ээж хогонд дургүй”уриан дор сумын нийт аж ахуйн нэгж, төр төсвийн байгууллагуудын бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн 2 шаттайгаар зохион байгуулсан.

Нийт 42 байгууллагын 1300 гаруй ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу гарч ажилласан байна.

ЗДТГ-1 дүгээр баг, 20-р цэцэрлэг, Шүүх, Прокурор, Төрийн банк, Гавшгай Ус-1 дүгээр баг хамтран  - Ус сувгийн дэнж, бранк, Хөтөл зах, спорт клубын ойр орчмын хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж буй нь:

Сумын хэмжээнд хог ихээр хуримтлагдан үүсч буй газрууд нь байрнуудын ар, үерийн далан шуудуу, грашуудын орчим болон засмал зам дагуу байсан бөгөөд бүх нийтийн цэвэрлэгээний үеэр цугларч буй хог хаягдлын нэлээдгүй хэсгийг архины шил, пивоны лааз эзэлж байв.

                  Мөн граш орчимд хур хог ихээр үүссэн байсан тул граштай иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, граш эзэмшигч иргэдтэй хог хаягдлын гэрээ байгуулах, дутуу баригдсан грашуудын барилгыг бүрэн барьж дуусгах, грашийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй граш эзэмшигч иргэдийн газрыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлээд байна.

                  Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээний ажил нь зөвхөн сумын нутаг дэвсгэрийг хоггүй цэвэр болгоод зогсохгүй цаашид тодорхой зорилго чиглэлтэйгээр авч хэрэгжүүлбэл зохих олон ажлуудын үндсийг тавьсан үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байна.