Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хууль сурталчлах өдөрлөг

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 872
Сайхан суманд 207.03.21-ны өдөр суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад “Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулан ажиллалаа. 
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Сайхан сумын ИТХТэргүүлэгчдийн дарга,сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Л.Ганбаатар үг хэлэн нээж оролцов. 
Тус сургалтанд: 
1. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 гол өөрчлөлт”-ын талаарх танилцуулга, гарын авлага тараах материал бэлтгэж оролцсон. /ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг/   
2.Гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа”-ний талаар /ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ариунсанаа/
3. “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ”-ний талаар /СДЦТ-ийн Олон нийттэй харилцах ажил хариуцсан Ахлах байцаагч, цагдаагийн хошуууч Ш.Энхмэнд/
“Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ”-ний талаар /СДЦТ-ийн Олон нийттэй харилцах ажил хариуцсан Ахлах байцаагч, цагдаагийн хошуууч Ш.Энхмэнд/
 
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн талаарх ойлголтыг /СДЦТ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Х.Мөнхбат/

-  “Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо”сэдвээр /Сум дундын Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн

-  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан бусад хуулинд орсон өөрчлөлтүүд”-ийн талаар /Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ю.Батсүх/

- “Гэр бүлийн үнэ цэнэ”-ийн талаар /ТББ-ын тэргүүн И.Батбаяр/ нар өөрийн чиглэл чиглэлээр сургалт явуулж илтгэл тавьсан. 

 
Тус сургалтанд төр, төсвийн байгууллагуудын 184 албан хаагч оролцсон байна. 
 
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гарын авлага, тараах материал боловсруулж, өдөрлөгт оролцсон  албан байгууллага, албан хаагчдад тарааж, хууль сурталчлан ажиллав. 
 
Тус өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд сумын Засаг дарга О.Буянаа сургалтын талаар санал бодлоо албан хаагчдад хуваалцаж, өдөрлөгт оролцогчдоос:
“ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛЭЭР
ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ” уриалга дэвшүүлж, хүн нэг бүрийн оролцоог чухалчлан, хамтран ажиллахаар болов.