Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Монгол Цэрэг 96

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 928

Монгол улсад Зэвсэгт хүчин Байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Сайхан сумын хэмжээнд “Монгол цэрэг 96” арга хэмжээ зохион байгуулсан 

 

Монгол улсад Зэвсэгт хүчин Байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол цэрэг 96арга хэмжээ зохион байгуулсан:

 

            Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг - 96” арга хэмжээг ЗДТГ, Хөтөл Соёлын ордон хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр Сайхан суманд ажиллаж амьдардаг, цэргийн байгууллагад ажиллаж байсан 146 хүнийг  хүндэтгэн урьж, цэрэг, цагдаа, хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан болон өрх толгойлон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй сумын 9-н хүндэт аавыг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, “Алдарт Аав”-ын өргөмжлөлийг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.  

Тус арга хэмжээний хүрээнд “ЭР ХҮН ТА БАЙХАД...” хүндэтгэлийн тоглолт тоглогдсон бөгөөд уг тоглолтонд Соёлын ордоны уран бүтээлчид, дугуйлангийн суралцагчид, ардын авьяастнуудаас гадна Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хөтөл дахь салбар зөвлөл”-ийн гишүүд, Сайхан сумын зохиолчдын эвлэлийн гишүүд тус тус оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг тавиьсан болно.  Мөн тус арга хэмжээнд Дархан хотын хилийн цэргийн 330-р ангийн алба хаагч нар хүрэлцэн ирц туг залах ёслолд оролцсоноороо онцлог байв.