Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1379
САЙХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН НИЙТИЙН
 АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
2017.01-2017.03
 
1. Монгол Улсын “Үндсэн Хууль”-ийн 25 жилийн ойг угтан сумын Засаг даргын Тамгын газраас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Үүнд:  
Нэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Номгон САА-аас 299 дүгээр тойрогт сонгогдож, “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлалцсан АИХ-ын депутат Гүржавын СҮРЭНЖАРГАЛ гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, орон нутгийн телевизтэй хамтран уулзалт-нэвтрүүлэг бэлтгэн, сум орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэж, таниулж ажиллав.
 

Г.Сүрэнжаргал гуай “Газар нутгийг өмчлөх, эзэмших асуудал дээр байр сууриа илэрхийлж, Бэлчээр нийтийн эдэлбэр газар, Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.” гэсэн томьёоллыг оруулж, санал хураалгаж байснаа өгүүлж байлаа.

Орон нутгийн телевизээр иргэд, олон нийтэд уулзалт-нэвтрүүлгийг хүргэлээ.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг 3 үе шаттайгаар төлөвлөгөө гарган, зохион байгуулж ажиллав.

Сумын хэмжээнд 14 төр, төсвийн байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид Үндсэн хуулийн таниулах сургалтыг зохион байгуулав.

 
  
 Хөтөл хотын 11 дүгээр цэцэрлэгийн                                                                  Хөтөл хотын 20 дугаар цэцэрлэгийн
 багш ажилчдад сургалт явуулж буй:                                                                  багш ажилчдад сургалт явуулж буй:
           
 
Номгон тосгоны 28 дугаар цэцэрлэгийн                                                             Хөтөл хотын 24 дүгээр цэцэрлэг:
багш ажилчдад сургалт явуулж буй:                                                                багш ажилчдад сургалт явуулж буй:                                    
 
 
 
Номгон ЕББДСургуулийн багш, ажилчдад                              Хөтөл ЕББДСургуулийн багш, ажилчдад 
               сургалт явуулж буй нь:                                                                                     сургалт явуулж буй нь:
 
 
 
 
Хөтөл Соёлын ордны  багш, ажилчдад                              Номгон Соёлын төвийн багш, ажилчдад 
               сургалт явуулж буй нь:                                                                                         сургалт явуулж буй нь:
 
  
Хөтөл ЕББДСургуулийн багш, ажилчдад                              Номгон ЕББДСургуулийн багш, ажилчдад 
               сургалт явуулж буй нь:                                                                                         сургалт явуулж буй нь:
 
ЗДТГ-ын албан хаагчдад сургалт явуулж буй нь:
 
Сумын Ерөнхий боловсролын 2 сургуулийн 715 суралцагчдад Үндсэн хуулийг таниулах, үнэ  цэнийг  танин  мэдүүлэх,  хүний  эрхийн  боловсрол  олгох зорилгоор  дараах  ажлуудыг  зохион  байгууллаа. Суралцагчдад сургалт явуулж буй зургаас:
  
12-р ангийн  суралцагчдын  дунд “ДЭВЖЭЭ” тэмцээнийг   зохион  байгуулсан бөгөөд тэмцээнд  Д.Цэвээнсүрэн  багштай 12а ангийн  суралцагчид  тэргүүллээ. 
   
Мөн Номгон тосгон, Хөтөл хотын ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн  суралцагчдын  дунд сургууль тус бүр дээр нь “Алтан хонх”  уралдаант  тэмцээнийг  нийт 236 суралцагчийг хамруулан зохион байгуулав. 
 
Ахлах  ангийн  суралцагчдын  дунд  “ЭССЕ”  бичлэгийн  уралдааныг зохион  байгуулж, тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, шагнаж урамшуулав.
 
Дунд  ангийн  суралцагчдын  дунд  “ЗОХИОН БИЧЛЭГ”-ийн  уралдааныг  зохион байгуулж, тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж, шагнаж урамшуулав.
 
Ахлах,  дунд  ангийн  суралцагчдын  дунд “ГАР ЗУРАГ”-ын уралдааныг  зохион байгуулсан бөгөөд насны ангиллаар шалгаруулж, шагнаж урамшуулав.                                                    
                                                                                      11г ангийн  сурагч  Э.Аюурзана,  8г ангийн  сурагч  Б.Оюунтуяа  нар 1-р байр,  7в ангийн  сурагч  н.Ганбаяр,  8б ангийн  сурагч  М.Эрхэмбадар  нар 2-р байр,   6б ангийн  сурагч  н.Мөнхчимэг,  н.Цэлмүүн  нар  3-р байрыг  тус тус  эзэлсэн  байна.  
 
Номгон Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд “ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЛЬЕ” хэлэлцүүлэг зохион явуулав.
 
6 – 12 дугаар ангийн  суралцагчдын  дунд “ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН” зохион  байгуулж, шагнаж урамшуулав.
 
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд:
 
Орон нутгийн мэдээллийн сайтуудад байршуулж, мэдээллийг олон нийтэд хүргэж, сурталчилж ажиллав. 
 
Сургууль, цэцэрлэгийн мэдээллийн самбараар дамжуулан 385 орчим эцэг эх, асран хамгаалагч нарт Үндсэн хуулийг сурталчилж, мэдээлэл хүргэж ажиллав.
 
 Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар гарын авлага, материал бэлтгэн, с ургууль цэцэрлэгийн  эцэг эх, асран хамгаалагч, суралцагч нарт мэдээлэл хүргэв.
                                                                      
Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг Хөтөл хот, Номгон тосгоны суралцагчдад дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, хүүхэд багачуудад Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, орон нутгийн телевизээр иргэд, олон нийтэд хүргэв. 
Монгол Улсын төрт ёс, Үндсэн хуулийн түүхэн замнал, онцлог, ач холбогдол, өөрчлөлт шинэчлэлийг харуулсан цахим сургалтыг  Хөтөл Соёлын ордонд иргэд, олон нийтэд зохион байгуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, нийт иргэд, олон нийтэд Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хаалтын тоглолтыг зохион байгуулав.    
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Номгон тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран ажиллаж иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа.    
 
Номгон тосгоны Багийн нийтийн хурлыг  2017 оны 01-р сарын 20-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар Номгон тосгоны захирагчийн 2012-2016 онд хийсэн ажлын  тайланг сонслоо. 
 
2. 2017 оны  “МОНЦАМЭ” агентлагаас  зохион  байгуулсан  “Монголын  сайхан  бичигтэн – 2017” улсын  уралдаанд  Хөтөл ЕББДС-ийн монгол  хэл,  уран зохиолын  багш  А.Баянжаргал  мэргэжлийн  багш  нарын ангилалд  1-р байр,  монгол  хэл  уран  зохиолын  багш  Ж.Гэрэлмаа  бүтээлийн  төрөлд  тусгай  байр,  технологийн  багш  Э.Буяндэлгэр  ивээн  тэтгэгчийн  шагнал  тус тус хүртсэн байна. 
3. Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Уран жиргээ 2017”, сурагчдын шүлэг зохиох, бичих чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Дунгийн эгшиг 2017” тэмцээнийг 2 үе шаттайгаар 4 насны ангилалд тус тус амжилттай зохион байгууллаа. 
 
4. 2017 оны 01-р сарын 21-ний өдөр эрүүл агаарт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сайхан сумын албан газар, аж ахуйн нэгж  байгууллагуудын дунд нийтийн биеийн тамир спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 12 байгууллагын 300 гаруй албан хаагч амжилттай оролцлоо. Уг өдөрлөгт уулын оргил булаацалдах, дардас шидэлт, хөгжилтэй буухиа, “Шилдэг отог” шалгаруулах гэсэн 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан. 
 
5. 2017.02.03- наас 2017.02.05-ны өдрүүдэд тус сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон ААНБ, иргэд, Баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, ард иргэдэд үндэсний баяраар өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “ЦАГААН САР”- ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ  зохион байгуулав. 
Үзэсгэлэн худалдаанд: 
- Сайханы гутал захиалга засвар - Гутал
- Н.Мөнхбаяр – Цагаан идээ
- Хөтөл жимсгэнэ ХХК – Махан бүтээгдэхүүн  
- Арвин ноос оёдлын цех- Оёмол, эсгий бүтээгдэхүүн
- Монгол гоёл оёдлын цех- Үндэсний хувцас
- Г.Оюунчимэг, Пүрэвдаваа- Хүүхдийн гутал 
- Б.Эрдэнэбаян – Үндэсний хувцсаар  тус тус оролцов. 
 
6. Соёлын ордоны ардын бүжгийн дугуйлангийн суралцагч Н.Энхжин “Дуун түрлэгтэй хүүхэд  нас” тайлан тоглолт 2017 оны 2-р сарын 03-нд боллоо. Соёлын ордоны найруулагч Г.Оюундэлгэр, СУИС-ийн хөгжмийн багш МУСТА Эрхэмбаяртай хамтран найруулж хамтран ажилласан. 
7. 2017 оны 2-р сарын 3,4-ны өдрүүдэд спортын мастер Ч.Үнэнмөнхийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17-н сумаас нийт 300 гаруй тамирчид ирж оролцов.  
 
8. Сурагчдад монголын уламжлал ёс заншлаас суралцах, өөрсдийн олж авсан мэдлэгээ бусаддаа мэдээллэх, түгээх зорилготойгоор зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөгт 1-12-р ангийн нийт сурагчид амжилттай оролцож 10 төрлийн сэдвийн дагуу 10 ангийг шалгаруулан 2-р шатыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн 2-р шатанд шалгарсан ангиудын бичлэгийг хийлгэн цагаан сарын баярын нэвтрүүлэг хийж байна.
- 1-р анги: “Таван хошуу малыг нэрлэх, ялган таних, таван хошуу малтай холбоотой магтаал, шүлэг, найраглалаас уншиж танилцуулах”
- 2-р анги: “Монголын уламжлалтай ёс заншилтай холбоотой зүйр цэцэн үгсийг нэрлэх, утгыг тайлбарлах”
- 3-р анги: “Монгол ардын ахуй, ёс заншил, соёлтой холбоотой оньсого нэрлэх, утгыг тайлбарлах”
- 4-р анги:“Монгол ардын ахуй, ёс заншил, соёлтой холбоотой ертөнцийн гурвыг нэрлэх, утгыг тайлбарлах”
- 5-р анги: “Золгох, зочлох, мэндлэх, хүндлэх ёс”
- 6-7-р анги: “Монголын уламжлалт уяа зангилаа”
- 8-р анги: “Монголын уламжлалт тоглоом, наадгай”
- 9-10-р анги: “Монгол гэр барих ёс, монгол гэрийн эд хэрэглэлийг нэрлэх, таних, цээрлэх ёсыг тайлбарлах”
- 11-р анги: “Монгол ардын үндэсний хувцсыг тайлбарлах, цээрлэх ёсыг таниулах”
- 12-р анги: “Монголын уламжлалт цагаан сарын баярын ёс заншил, битүүлэх ёс, цээрлэх ёсыг танилцуулах, мэдээллэх” тус тус сэдвээр зохион байгууллаа.
 
9. “Авлигагүй-Тамхигүй Архигүй орчин” сэдэвт Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээнд сумын нийт төр, төсвийн байгууллагууд идэвхитэй оролцлоо. Уг тэмцээнийг 03 сарын 11, 12-ны өдрүүдэд Спорт клубт зохион байгуулсан бөгөөд эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнд 11 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд оролцохоос гадна Авлигын эсрэг хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчилсан гарын авлага, тараах материал, ханын самбар зэргийг бүх байгууллагууд бэлтгэж тэдгээрийг бусдадаа сурталчилсан. 
             
Дөрөв. 207.03.21-ны өдөрсуманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад“Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулан ажиллалаа.
 
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Сайхан сумын ИТХТэргүүлэгчдийн дарга,сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Л.Ганбаатар үг хэлэн нээж оролцов. 
Тус сургалтанд: 
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 гол өөрчлөлт”-ын талаарх танилцуулгыг /ЗДТГ-ын Даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг/
“Гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа”-ний талаар /ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ариунсанаа/
- “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ”-ний талаар/СДЦТ-ийн Олон нийттэй харилцах ажил хариуцсан Ахлах байцаагч, цагдаагийн хошуууч Ш.Энхмэнд/
 
- “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн талаарх ойлголтыг /СДЦТ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Х.Мөнхбат/
- “Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо”сэдвээр /Сум дундын Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн/
 
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан бусад хуулинд орсон өөрчлөлтүүд”-ийн талаар /Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ю.Батсүх/
 
- “Гэр бүлийн үнэ цэнэ”-ийн талаар /ТББ-ын тэргүүн И.Батбаяр/ нар өөрийн чиглэл чиглэлээр сургалт явуулж илтгэл тавьсан. 
Тус сургалтанд төр, төсвийн байгууллагуудын 227албан хаагч оролцсон байна. 
 
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гарын авлага, тараах материал боловсруулж, өдөрлөгт оролцсон  албан байгууллага, албан хаагчдад тарааж, хууль сурталчлан ажиллав. 
   
Тус өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд сумын Засаг дарга О.Буянаа сургалтын талаар санал бодлоо албан хаагчдад хуваалцаж, өдөрлөгт оролцогчдоос:
“ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛЭЭР
ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ” уриалга дэвшүүлж, хүн нэг бүрийн оролцоог чухалчлан, хамтран ажиллахаар болов.
Сумын Иргэний танхимд: 
- Татварын тасагтай хамтран Татварын багц хуулийн сургалт
- Гал Унтраах 61-р ангитай хамтран Гамшгийн тухай хууль,Газар хөдлөлт, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын талаарх сургалт
- Төр, төсөв ААНБайгууллагын дарга, нягтлангуудад Шилэн дансны хуулийн талаарх сургалтуудыг тус тус зохион байгуулсан болно.
 
Тав. Монгол улсад Зэвсэгт хүчин Байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг 96” арга хэмжээ зохион байгуулсан:
 
 
Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг - 96” арга хэмжээг ЗДТГ, Хөтөл Соёлын ордон хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр Сайхан суманд ажиллаж амьдардаг, цэргийн байгууллагад ажиллаж байсан 146 хүнийг  хүндэтгэн урьж, цэрэг, цагдаа, хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан болон өрх толгойлон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй сумын 9-н хүндэт аавыг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, “Алдарт Аав”-ын өргөмжлөлийг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. 
Тус арга хэмжээний хүрээнд “ЭР ХҮН ТА БАЙХАД...” хүндэтгэлийн тоглолт тоглогдсон бөгөөд уг тоглолтонд Соёлын ордоны уран бүтээлчид, дугуйлангийн суралцагчид, ардын авьяастнуудаас гадна Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хөтөл дахь салбар зөвлөл”-ийн гишүүд, Сайхан сумын зохиолчдын эвлэлийн гишүүд тус тус оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг тавиьсан болно.  Мөн тус арга хэмжээнд Дархан хотын хилийн цэргийн 330-р ангийн алба хаагч нар хүрэлцэн ирц туг залах ёслолд оролцсоноороо онцлог байв.