Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

одонгийн материал бүрдүүлэх:

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 284
Алдарт Эхийн одонд шинээр орох эхчүүдийн анхааралд:
Жил бүрийн “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог билээ.
Үүний дагуу 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдарт эхийн I зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор 2022 онд шинээр шагнагдах болзол хангаж байгаа юм.
• “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :
1.Эхийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
2.Бүх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар
3.Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн /хаяж, гээгдүүлсэн/ бол лавлагаа авах
4.Багийн Засаг даргын тодорхойлолт
5.Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан гараар бичсэн өргөдөл
6.1дүгээр одон авах эхчүүд 2 дугаар одонгийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Шинээр Алдарт эхийн одон авах болзол хангасан эхчүүд 2022.02.01-ний дотор холбогдох материалыг ЗДТГазрын №5 өрөө Нийгмийн бодлогын мэргэжилтэнд ирүүлнэ үү.
Утас 99370083